УЛС ТӨРОнцлох

Х.Баттулга: 2024 оны сонгуульд АН нэгдэж байж эрх барина

Хуваалцах:
Х.Баттулга: 2024 оны сонгуульд АН нэгдэж байж эрх барина

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын Ардчилсан намын ээлжит бус их хурал хуралдаж байна. Их хурлыг нээж Ерөнхийлөгч асан Х.Баттулга үг хэллээ. 

Тэрбээр, "Өнөөгийн нөхцөл байдлыг бид сайн мэдэж байгаа. Бүс нутгийн байдлыг ч бид мэдэж байгаа. Хоёр хөрш маань дайны байдалтай байна. Буу нь дуу дуугарч байна. Ийм нөхцөлд бид яах вэ хоёрхон хөрштэй, далайд гарцгүй, иргэд нь ядуу, аж үйлдвэржээгүй, юм үйлдвэрлэдэггүй, малынхаа арьсыг ч боловсруулж чаддаггүй. Ийм тохиолдолд ард түмэнд сөрөг хүчин үгүйлэгдэж байна. Ардчилсан намыг хүсэмжилж байна. 

Харамсалтай нь эрх баригч намыг дагагч манай намын хэсэг бүлэг нөхдүүдээс болж, Ардчилсан нам хагаралдаж байгаа мэтээр харагдаж ардчиллын нэр хүнд унаж байна. 33 жилийн түүхийг харахад бид дандаа эвдрэлцэж байх үедээ ялагдаж, эвлэлдэж байж үедээ ялж байсан. 2016 онд бид бодлогогүй шийдвэр гаргаснаас болж бид цөөнхи болж байсан. 2020 онд ямар ч лидер биш хүнээс намаа удирдуулж орсон. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд судалгаагаар хамгийн доод үнэлгээтэй хүнээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн. 

Тийм учраас 2024 оны сонгуульд хэсэг бүлэг хүмүүстэй нэгдэж орж ялалт байгуулж, ард түмнийхээ хүслийг биелүүлж, сөрөг хүчин цаашлаад эрх барина гэсэн бодолтой байна" гэлээ. 


Хуваалцах:
2Хаха
1Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
1Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих