
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригтыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Тодруулбал, албан байрандаа мөрийтэй тоглоом тоглосон үндэслэлээр Засгийн газар иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах 11-11 тусгай дугаарт ирсэн гомдлын дагуу шалгалт ажиллагаа явуулж дээрх шийдвэрийг гаргасан байна. Түүний хувьд зургаа дахь жилдээ НДЕГ-ын даргаар ажиллаж байсан юм.
Түүний орлого өнгөрсөн 2021 онд 58.5 сая төгрөг гэж мэдүүлж байсан бөгөөд гэр бүлийнх нь орлого 13.9 сая төгрөг байжээ. Мөн 150 сая төгрөгийн үнэлгээтэй нийтийн орон сууц хоёр, нэг зуслангийн байшинтай гэж мэдүүлсэн байдаг.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2022-09-14 12:22:41
төрийн байгууллагад мөрийтэй тоглоом гэдэг нэрээр авилга явагдаж байдаг.















































































© 2024, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. | www.tug.mn





