
Өчигдөр /2022.09.20/ Монгол банкнаас мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг танилцуулсан. Тус банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Мөнгөний бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмэгдүүлж, 12% болгохоор шийдвэрлэлээ" гэсэн юм. Мөнгөний бодлогын хорооны хуралдаанаар өнгөрсөн зургаадугаар сарын 22-ны өдөр бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлэн 10% болгож байв. Харин энэ удаад хоёр нэгж хувиар нэмэгдүүллээ. Тэрээр үүнийг тайлбарлахдаа бодлогын хүүг нэмэгдүүлэх нь инфляцын зорилтот түвшин рүү эргэн очиход хувь нэмэр оруулахаас гадна дотоод гадаад тэнцлийг хадгалах нийцтэй шийдвэр болж байгаа хэмээн иргэдийнхээ чихэн дээр нь цэцэг ургуулсан хэрэг.
Б.Лхагвасүрэнг Монголбанкны захирлаар томилогдсон 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ам.долларын ханш 2706 төгрөгтэй тэнцэж байв. Харин өнөөдөр 3420 төгрөгтэй байна.
Банкууд 300 ам.доллараас илүүг иргэдэд өгөхгүй болчихлоо. Мөн МонголБанкнаас кредит картын гүйлгээнд нэг сая төгрөгийн лимит тогтоочихсон.
Ийнхүү мөнгөний бодлогын хүү хоёр хувьд хүрснээр иргэдийн нуруун дээрх ачаа улам нэмэгдэж банкууд зээлийнхээ хүүг өсгөнө.
Б.Лхагвасүрэнгийн үнийн өсөлт инфляцын өрнөл доголдол хэрхэн өөрчлөгдөх олон улсын харилцааны нөхцөл байдалтай уялдуулан мөнгөний бодлогын дараагийн алхмуудыг авч хэрэгжүүлэх болно гэсэн тайлбар нь хүүгийн бодлогыг дахин нэмэх байсан бололтой. Тэрээр суудлаасаа буух ёстой.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу