Өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ

Хуваалцах:
Өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ

Засгийн газрын тогтоолоор дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг Монголын бүх ард түмний спортын өвлийн XIV наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам Нөхөрлөл-Тэмүүлэл-Амжилт уриан дор өнөөдөр Орхон аймаг, Эрдэнэт хотод эхэлж байна.

Насанд хүрэгчид болон өсвөр насны ангиллаар фрийстайл, параллель слалом төрлөөр явагдаж байна. Тэмцээнд Орхон, Төв, нийслэлийн Баянгол, Баянзүрх зэрэг дүүргээс 40 орчим тамирчин оролцож байна.

Өнөөдрөөс эхэлж байгаа өвлийн спортын XVI наадамд  зургаан төрөлд нийслэлийн 7 дүүрэг, 12 аймгаас 244 тамирчин 17 дасгалжуулагч, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам 417 тамирчин 24 дасгалжуулагч 526 багц медалийн төлөө хурд, хүч, авхаалж самбаагаа сорьж өрсөлдөхөөр мандатаа аваад байна. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх