ДЭЛХИЙДОнцлох

Рамзан Кадыров: Хилээ хэрхэн өөрчлөхөө зөвхөн ОХУ өөрөө л шийднэ

Хуваалцах:
Рамзан Кадыров: Хилээ хэрхэн өөрчлөхөө  зөвхөн ОХУ өөрөө л шийднэ

Чечений тэргүүн Рамзын Кадыров “Барууны орнууд ОХУ-ыг олон жижиг хэсэгт хуваагдана хэмээн дэмий горьдлого тээж байна. Хилээ хэрхэн яаж өөрчлөхөө зөвхөн Москва л шийднэ” хэмээжээ. Тэрбээр өнгөрсөн ням гарагт Телеграм хуудастаа “1990 оноос хойш барууны орнууд ОХУ-ыг хуваах гэсэн хэд хэдэн оролдлого хийж байсан. Гэхдээ  хилээ хэрхэн өөрчлөхөө  зөвхөн ОХУ өөрөө л шийднэ” хэмээгээд  Орос  хэд хэдэн хэсэгт хуваагдана гэж таамаглаж байсан  "хэт итгэлтэй шинжээч"-ийн хариуд бичиж байгаагаа тэмдэглэсэн байна. Уг  “шинжээч” нь Украины Үндэсний аюулгүй байдал, батлан ​​хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Алексей Данилов байж магадгүй гэнэ. Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард улс, Запорожье, Херсон мужууд өнгөрсөн намар болсон бүх нийтийн санал асуулгаар Украины бүрэлдэхүүнээс тусгаарлаж, Орост нэгдэхийг дэмжсэний дараа Оросын хил  өөрчлөгдсөн.


Хуваалцах:
1Хаха
0Таалагдсан
1Гунигтай
1Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих