
Нээлтээ хийгээд удалгүй үзэгчдийн таашлыг хүртээд байсан "Эргэж ирэхгүй намар" киноны Түнтүүлэйн дүрийг бүтээсэн залуу жүжигчин Г.Тэнүүн-Эрдэнэ Фрибургийн Олон Улсын кино наадмаас шилдэг жүжигчний шагнал хүртлээ.
Тодруулбал, Швейцар улсын FIFF, Festival International du Film de Fribourg Фрибургийн Олон Улсын кино наадмын "Special mention-Best Actor” шилдэг дүрийн шагналын эзэн болжээ. Тус кино наадмын энэ төрөлд "WORLD WAR III", PLAN 75 зэрэг киноны дэлхийн шилдэгүүд өрсөлджээ.
Ташрамд дурдахад "Эргэж ирэхгүй намар" кино дэлхийн хамгийн том "Оскар" кино наадмын урьдчилсан шатанд оролцохоор шалгарсан билээ.
Мөн тус кино Италийн Милан хотын FESCAAAL олон улсын кино фестивалиас "Audience awards” буюу "Үзэгчидийн нэрэмжит шагнал", MiWorld Young Film Festival-с "BIG ZEBRA” Шилдэг киноны шагналыг тус тус хүртлээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу