ДЭЛХИЙДОнцлох

БНСУ-д олон өдөр үргэлжлэн орсон борооны улмаас үерлэж, 39 хүн амиа алджээ

Хуваалцах:
БНСУ-д олон өдөр үргэлжлэн орсон борооны улмаас үерлэж, 39 хүн амиа алджээ

Өмнөд Солонгосын төв хэсэгт орших Чонжу хотын нүхэн гарц үерт автаж, аврагчид уг хонгилоос 13 хүний ​​цогцсыг гаргажээ. Ингэснээр БНСУ-д үерийн улмаас амиа алдагсдын тоо дор хаяж 39 болоод байна.

Бямба гарагийн шөнө голын далан сэтэрч, үерийн ус газар доорх нүхэн гарц руу цутгаж, машинтайгаа болон автобусанд зорчиж явсан иргэд усанд автаж, гарч чадахгүй нөхцөл байдалд оржээ. Аврагчид түргэн шуурхай ажилласан боловч одоогийн байдлаар 13 хүний цогцсыг л гаргаад байгаа аж.

Ингэснээр БНСУ-д "Үерийн улмаас амиа алдагсдын тоо дор хаяж 39 болоод байна" гэж албаныхан мэдээлжээ. "Орон нутгийн эрх баригчид үр дүнтэй арга хэмжээ авсан бол амь насаа алдахаас урьдчилан сэргийлэх боломжтой байсан" хэмээн хохирогчдын ар гэрийнхэн мэдээлэл хийжээ.

Одоогийн байдлаар БНСУ-д нөхцөл байдал хүнд байгаа бөгөөд хүчтэй аадар бороо орсны улмаас хаа сайгүй үер болж, хөрсний гулгалт үүсч, цахилгаан тасарсан байдалтай байгаа аж. Мөн өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон үерийн улмаас есөн хүн сураггүй алга болсон гэж БНСУ-ын эрх баригчид мэдэгдсэн байна.

БНСУ-д олон өдөр үргэлжлэн орсон борооны улмаас үерлэж, 39 хүн амиа алджээ


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих