
Монголоос Португал Улс хүртэл дугуйтай аялал хийхээр Монголд ирээд байсан Канад аялагч залуу Монгол малчинд зодуулж, аяллаа зогсоожээ.
Канад аялагч Томас Гарон Да Силва нь Марко Пологоос үлгэр дуурайлал авч, Монголоос Португалийн Сагрес хот хүртэл дөрвөн сар хагасын турш дугуйтай аялахаар төлөвлөж байсан байна. Гэвч тэрээр өчигдөр буюу тавдугаар сарын 9-нд өөрийн цахим хаягтаа "Аяллаа эхлүүлээд ердөө хоёр хонож, дугуйгаар 200 гаруйхан км зам туулчхаад аяллаа дуусгаж байна. Дөрөвдүгээр сарын 29-нд Төв аймгийн Өндөрширээт сумын захад хээр хоноглож байхдаа нутгийн иргэнд хэрцгийгээр зодууллаа. Маргааш нь ходоод гэдэсний цочмог үрэвсэл гэсэн оноштойгоор сумын эмнэлэгт гурав хоног хэвтсэн. Би маш их шингэн алдсан тул Улаанбаатар руу шилжүүлж, эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд энэ удаад эмчийн хяналтанд байна. Анхааралтай бодож, эмчийн зөвлөмжийн дагуу би энэ аяллаа хойшлуулахаар шийдлээ. Үнэхээр урам хугарч байна. Би одоо Канадад буцаж яваад энэ зун хийх төлөвлөгөөгөө эргэн харах болно" хэмээжээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
хүннү 2024-05-12 21:00:53
Өө яадаг муу малнууд вэ? Өндөрширээтийн залуус наад оркуудаа нутгаасаа үтэр түргэн хөөж гарга. Гадны хүнийг яаж байгаа нь энэ вэ? Энэ малуудыг цагдаа барьсан уу? Эмчилгээний зардал, канадруугаа буцах зардлыг нь энэ малнуудаас гаргуул. Засаг төр нь гадны жуулчинг олноор авах таатай орчинг бүрдүүлэхээр ажилж байхад хөдөөний тэнэг залуус нь орж ирсэн жуулчидыг нь зодож нүдээд байвал бид яах юм. Бүгдээрээ энэ тэнэг залуус шиг бодох уу? Бүгдээрээ энэ тэнэг залуусыг жигших ёстой. Манай нэг залуу дугуйгаар Африкрүү явахдаа хэд хэдэн орноор дайран өнгөрсөн байна. Хамгийн аймшигтай улс бол Афганистан, тэнд талибанчууд засаглаж байна тэр чигтэй зэвсэг агссан талибууд. Тэд л гэхэд манай залууг аливаа гэмт халдлагаас хамгаалаад зүгээр л явуулсан байсан. Гэтэл Өндөрширээтийн тэнэг залуус талибанаас дор орчихсон байна ш дээ. Юу ч гэмээр юм.
О 2024-05-11 19:00:36
Өмхий хужааг зодохгүй
зодсон нөхөрт 2024-05-11 16:38:25
Орк гэж юу вэ гэж асуусан чинь Орон нутгийхан гэсэн үг гэсэн шүү.............ккк...Үнэн л юм байна.
Зочин 2024-05-10 23:23:15
Муу тэнэгүүд ухамсар дорой малаасаа долоон дор хүүрүүд юмаа. Олж хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Монгол улсын нэрийг гутаасан гуйлагчингууд юм аа тэнэг хүүрүүд
Зочин 2024-05-10 19:46:38
Манайд нэг ийм хүн чанаргүй хүний хогнуудаар дүүрчихлээ. Зөвхөн хар амиа бодогч энэ иалчинг бүх насаар нь шоронд хорих хэрэгтэй
Х 2024-05-10 18:53:56
Зодсон нөхөрт хариуцлага тооц
Зочин 2024-05-10 17:42:42
Энэ зодсон балмад танхай хүнээс зодуулсан хүний сэтгэл санаа, хоног хугацаа алдагдсан болон аялахаар гаргасан зардлыг нөхөн төлүүлэх хэрэгтэй дээ. Тэгж байж тэр зодоонч нөхөр ойлгох байх . Тэр хүн хохирч байна шүү дээ. Монгол аялагчдыг бас ингэвэл яахав? Хятадад ч юмуу орост ч юм уу явж байгаа монголыг ингэвэл юу гэцгээх бол манайхан
Зочин 2024-05-10 16:29:40
Хөдөөгийн оркуудад хүнтэй харилцах соёл заах хэрэгтэ монголчуудын зочломтгой сайхан чанарыг гутаасан бүдүүлэг новшнууд