Өмнөд Солонгосын буудлагын тамирчин Ким Еэ Жи кинонд алуурчны дүр бүтээнэ

Хуваалцах:
Өмнөд Солонгосын буудлагын тамирчин Ким Еэ Жи кинонд алуурчны дүр бүтээнэ

Парис-2024 зуны олимпын наадмын үеэр олон нийтийн анхаарлыг ихэд татсан Өмнөд Солонгосын буудлагын тамирчин Ким Еэ Жи кинонд алуурчны дүр бүтээхээр болжээ. Тэрбээр “Crush” хэмээх богино хэмжээний цувралд алуурчны дүр бүтээхээр болсныг "Asia Lab" энтертайнмент зарласан байна. Өдгөө 32 настай тэрбээр хийн гар бууны 10 метрийн төрөлд мөнгөн медаль хүртсэн бөгөөд маш тайван, ихэмсэг биеэ авч явсан байдал нь цахим сүлжээнд шуугиан тарьсан юм. Түүний зураг, бичлэг цахим сүлжээгээр тарсны дараа АНУ-ын тэрбумтан Илон Маск Ким Еэ Жиг “Тулаантай кинонд тогловол тохирно. Ямар ч жүжиглэлт шаардлагагүй” хэмээн магтаж байв.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих