
АНУ “Nvidia”-ийн H200 чипийг БНХАУ-д худалдахыг зөвшөөрсөн ч Бээжин дотоодын үйлдвэрлэлээ дэмжихийн тулд АНУ-ын хиймэл ухааны чипээс татгалзаж байна гэж Цагаан ордны Хиймэл оюуны асуудал эрхэлсэн албан тушаалтан Дэвид Сакс мэдээллээ.
Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн даваа гарагт “Nvidia”-ийн H200 чипийг БНХАУ руу тээвэрлэхийг зөвшөөрнө гэж мэдэгдсэн байна. Ингэснээр БНХАУ-ын зах зээлд өрсөлдөөнийг нэмэгдүүлэх замаар “Huawei Technologies” зэрэг технологийн компаниудад сорилт бий болгох зорилготой гэж Дэвид Сакс мэдээлж байв.
Харин баасан гарагт тэрбээр энэ арга нь үр дүнтэй эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна. Цагаан ордны Хиймэл оюуны асуудал эрхэлсэн албан тушаалтан Дэвид Сакс "Тэд манай чипээс татгалзаж байна. Хагас дамжуулагчийн зах зээлд бие даасан байдлаа хамгаалахыг хүсэж байгаа бололтой” гэж “Bloomberg Tech”-д өгсөн ярилцлагадаа тодотгожээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу