Гэрлийн тусламжтайгаар мэдрэлийн дохиог удирдах аргыг нээсэн эрдэмтэд анагаах ухааны Нобелийн шагнал хүртэнэ

Хуваалцах:
Гэрлийн тусламжтайгаар мэдрэлийн дохиог удирдах аргыг нээсэн эрдэмтэд анагаах ухааны Нобелийн шагнал хүртэнэ

Карл Дайссерот, Петер Хегеманн, Георг Нагель нар энэ оны физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагнал хүртэхээр болсон тухай Каролины хүрээлэнгийн Нобелийн хороо мэдээлжээ. Эрдэмтдийн гэрлээр удирддаг ион сувгууд, оптогенетикийн чиглэлээр хийсэн нээлтүүдийнхээ төлөө уг шагналыг олгож байгаа аж. 

Петер Хегеманн, Георг Нагель нар нэг эст замагнаас гэрлийн нөлөөгөөр идэвхждэг сувагродопсин хэмээх онцгой уургийг илрүүлсэн бол Карл Дайссерот уг уургийг мэдрэлийн эсүүдэд зориулсан гэрлээр удирддаг сэлгэх залгуур болгон хувиргасан.  Гэрлийн тусламжтайгаар мэдрэлийн дохиог удирдах арга болох оптогенетик нь богино хугацаанд дэлхий даяар өргөн хэрэглэгдэх болж, хүний тархины талаарх ойлголтыг үндсээр нь өөрчилсөн. 

Оптогенетикийн аргыг ашигласнаар судлаачид мэдрэлийн болон сэтгэцийн эмгэгтэй холбоотой тодорхой дурсамж, мэдрэмж, зан төлөвийг хариуцдаг мэдрэлийн эсүүдийн хэлхээг илрүүлж чадсан билээ. Эмнэл зүйн анагаах ухаанд харааны бэрхшээлтэй хүмүүсийн харах чадварыг сэргээх зорилгоор энэ аргыг ашиглан судалгаа хийж байгаа аж. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих