УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын гишүүн Э.Бат-Үүл "УИХ-аар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталбал Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргана” гэж мэдэгдлээ. Тэрбээр “Ерөнхийлөгч Хүрэлсүхийн өргөн барьсан хуулийг УИХ-аар баталбал энэ хууль Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн хууль гэдгийг тогтоолгохоор Цэцэд өргөдөл гаргана, би.
Үндсэн хуулийн Цэц нь "Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ" нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг л тогтоож, хүчингүй болгодог инститүц! Өөр асуудал хэлэлцэх эрхгүй!!! Ерөнхийлөгч тангаргаа зөрчсөн эсэх гэх мэт бусад асуудлыг Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг үндэслэн төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ эцэслэн шийднэ. Гэтэл, Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн Цэцийг "Парламентын Ёс зүйн хороо" мэт болгох гэж байна! УИХ ёс зүйн хороотой!. Монгол Улсын Үндсэн хуулийг ингэж устгахыг хэзээ ч зөвшөөрөхгүй, Ерөнхийлөгч өө!” хэмээжээ.




















































































