Эрэн хайж байсан хоёр настай хүү хайлсан цасны тогтоол усанд живж нас барсныг олжээ

Хуваалцах:
Эрэн хайж байсан хоёр настай хүү хайлсан цасны тогтоол усанд живж нас барсныг олжээ
Тэрэлжид дөрөвдүгээр сарын 17-ны баасан гарагт хоёр настай хүүхэд өглөө алга болж, орой эрлийн ажиллагааг эхлүүлсэн. Цагдаа, онцгой, иргэд нийлэн бүтэн өдөр эрэн хайсан бөгөөд харамсалтай нь, хүүхдийг нас барсан байдалтай олжээ.
 
Энэ талаар цагдаагийн байгууллага “Төв аймгийн Эрдэнэ сум Зүр хүзүүний гарам гэх газар хоёр настай эрэгтэй хүүхэд гэрээсээ гарч алга болсон гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн. Тухайн дуудлага мэдээллийн дагуу Төв аймгийн цагдаагийн газар шалгах ажиллагаа явуулахад гэрээсээ 300 м орчим зайд хоёр настай О нь хайлсан цасны тогтоол усанд унаж нас барсан болохыг тогтоосон" гэлээ.
 

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх