Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ-д суудалтай МАН, АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл тус тус хуралддаг товтой. Энэ дгуу өнөөдөр 10.00 цагаас хуралдана. Хэлэлцэх асуудлууд одоогоор тодорхой болоогүй ч энэ долоо хоногт чуулган, байнгын хороодоор хэлэлцэх Гадаад зээллэгийн ашиглалт,үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэх мэдээлэлтэй байна.Ташрамд, өнгөрсөн баасан гарагт гадаад зээллэгийн асуудлаарх хуулийн төслийг хэлэлцэх үеэр АН-ын бүлэг завсарлага авсан юм.




















































































