МЭДЭЭ

“Тэрбум мод экспо” Үзэсгэлэн худалдаа болон хаврын мод тарилтын улирлын нээлт боллоо

Хуваалцах:
“Тэрбум мод экспо” Үзэсгэлэн худалдаа болон хаврын мод тарилтын улирлын нээлт боллоо

 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдаа болон хаврын мод тарилтын улирлын нээлт боллоо. Нээлтийн арга хэмжээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр оролцож, иргэдийг хаврын тарилтын улиралд идэвхтэй оролцон мод тарихыг уриалав.

Тэрээр мод тарих, ойжуулалтыг нэмэгдүүлэх үйлсэд төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоо, тэдгээрийн уялдаа холбоо, хамтын ажиллагаа чухал болохыг онцолж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь экосистем сэргээх, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх бодит шийдэл болохыг тэмдэглэлээ. Энэ удаагийн экспод нийт 50 аж ахуйн нэгж, байгууллага оролцож, 25 нэр төрлийн жимсний мод, бут сөөгний тарьц суулгац, үр бордоо, хүлэмж, техник хэрэгсэл, ургамал хамгааллын шийдлүүдийг танилцуулж байна.

 

“Тэрбум мод экспо” Үзэсгэлэн худалдаа болон хаврын мод тарилтын улирлын нээлт боллоо

 

Иргэд тус үзэсгэлэнгээр баталгаатай эх үүсвэрээс тарьц суулгац, үр бордоо худалдан авахаас гадна мод тарих, арчлах талаар мэргэжлийн зөвлөгөө авах боломжтой юм. “Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдаа 2026 оны 4 дүгээр сарын 25-наас 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 20 хоногийн хугацаанд Төв цэнгэлдэх хүрээлэнд өдөр бүр 09:00-18:00 цагийн хооронд үргэлжилнэ. Иргэд, аж ахуйн нэгжүүдийг хаврын мод тарилтад идэвхтэй оролцож, ногоон ирээдүйг хамтдаа бүтээхийг уриалж байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих