Ховдод болсон 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл ойр орчмын сумдад мэдрэгджээ

Хуваалцах:
Ховдод болсон 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл ойр орчмын сумдад мэдрэгджээ

Ховд аймгийн Зэрэг сумын нутагт ням гарагт  12.23.22 цагт 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумд болох,

  • Ховд аймгийн Зэрэг сумын төвөөс Зүүн урд зүгт 26 км
  • Ховд аймгийн Мөст сумын төвөөс Зүүн хойд зүгт 28 км
  • Ховд аймгийн Цэцэг сумын төвөөс Баруун хойд зүгт 40 км газар хөдлөлт мэдрэгджээ. 

Мөн газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд гурваас бага магнитудын газар хөдлөлт хүмүүст онцгой мэдрэгддэггүй бол 7-гаас дээш магнитуд хүрэхэд том талбай хамарсан сүйрэл болдог байна.

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх