НИТХ-ын XI ээлжит бус хуралдаанаар 93 хувийн саналаар НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа

Хуваалцах:
НИТХ-ын XI ээлжит бус хуралдаанаар 93 хувийн саналаар НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаан Яармаг дахь Хангарди ордонд өнөөдөр 10:00 цагт эхлэх товтой байсан. Хуралдаанаар “Туулын хурдны зам” төсөл зэрэг нийт 22 асуудлыг хэлэлцэхээр товлосон.

Тэгвэл Ардчилсан намын бүлгээс хойшлуулах хүсэлт гаргасны дагуу хуралдааныг түр хойшлуулсан тухай НИТХ-ын албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн.

НИТХ-ын XI ээлжит бус хуралдаанаар 93 хувийн саналаар НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа

АН хэлэлцэх асуудлын жагсаалтаас зөвхөн Туулын хурдны замын асуудлыг хасах санал гаргасан бөгөөд хурлыг хойшлуулах санал гаргаагүй тул бусад тулгамдсан асуудлаа хэлэлцэх ёстой гэж үзэн МАН-ын бүлгийн төлөөлөгчид хуралдааныг товлосон цагт нь эхлүүлэхийг шаардсан. 
Улмаар НИТХ-ын XI ээлжит бус хуралдаан 17:00 цагт эхэлж, НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн 93 хувийн саналаар дэмжиж, НИТХ-ын XI ээлжит бус хуралдаан түр завсарлалаа. НИТХ-ын дарга А.Баярыг төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулж, хууль журмын дагуу ажлаа явуулаагүй гэж төлөөлөгчид дүгнэлээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх