С.Баярцогтыг жинхлэх эсэх болон таван дэд даргаа сонгох АН-ын ҮБХ-ны хурал өнөөдөр болно

Хуваалцах:
С.Баярцогтыг жинхлэх эсэх болон таван дэд даргаа сонгох  АН-ын ҮБХ-ны хурал өнөөдөр болно

АН-ын Үндэсний бодлогын хорооны 69 дүгээр хуралдаан өнөөдөр Төрийн ордонд 10.00 цагаас болохоор  товлосон. Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогтыг жинхлэх эсэх, мөн намын таван дэд даргын сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм.

Даваа гарагт хуралдсан Улс төрийн зөвлөлийн хурлаас УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Р.Сэддорж, П.Батчимэг нараар ҮБХ-ны хурлыг удирдуулахаар тогтсон юм.

Сануулахад, өмнөх ҮБХ-ны хурлаар Ерөнхий нарийн бичгийн даргад Д.Амарбаясгалан, А.Батпүрэв нарыг намын дарга О.Цогтгэрэл нэр дэвшүүлсэн ч хуралд оролцсон гишүүдийн олонх нь дэмжээгүй тул Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох асуудлыг 30 хоногоор хойшлуулсан юм.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх