АН-ын арван гишүүн нийлж, “Ардчиллын сэргэлт” холбоо байгуулжээ. Уг холбоонд УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан, Б.Түвшин, А.Ганбаатар, Д.Энхтуяа, Д.Ганбат, Х.Болормаа, Г.Хосбаяр, П.Батчимэг, Ц.Баатархүү, О.Амгаланбаатар нар багтсан байна. АН-ын ҮБХ-ны хуралдаан үргэлжилж байгаа ба таван дэд даргаа санал хураалтаар албажуулах юм. Л.Гантөмөр АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад С.Баярцогтыг санал болгон оруулж ирсэн ба одоогоор асуулт хариулт үргэлжилж байна.