
Ерөнхийлөгчид дэвших эсэхээ бодоогүй байна гэж С.Баярцогт хэлж байна. Энэ бол маш сайн бодсон хүний үг. Гагцхүү ялах эсэхээ л бодоод байгаа хүний үг. Тэр бас хэлж байна. Ямар ч тохиолдолд ялах машиныг бүтээх, угсрах хэрэгтэй гэж. Ардчилсан намыг тэгж хөтөлнө гэж байна.
Ардчилсан намын генсек С.Баярцогт 66 хувиар сонгогдлоо. Сонгосон бүтцийн гуравны хоёрын саналыг авч. Энэ 66 гэдэг тоо С.Баярцогтоос салахгүй шиг бололтой юм. Оюу толгой дээр 66 хувь талынхад сэтгэлтэй гэдэг дагуулал С.Баярцогтоос ховхролгүй энэ хүрлээ. С.Баярцогт “Оюу толгойн гэрээг хийсэнээрээ бахархдаг аа” гэдгээ давтаж л зогсоно, генсекээр сонгох үесдээ. Монголчууд өдөрт 10 тэрбумыг Оюу толгойн санхүүгийн хүүлэлд төлж байгаа. Үүнийг засах хуулийг УИХ гаргачихсан байгаа. ҮГҮЙДЭЭ үүнийг засаатахвал, ядахдаа гомддоггүй болох ёстой юм. С.Баярцогтын хэлээд байгаа бахархал бол одоодоо үнэндээ “чаминдсаар” байгаа, зохихгүй байгаа. Тиймээс УИХ-д 42 суудалтай АН хэмээх айлын гал тогоог базах С.Баярцогт Оюу толгой дээр Монголчуудын бахархах шинэ хэлцэлд дөл нэмэх хэрэгтэй. Тэрийг өөрөө гардах хэрэгтэй. Г.Дамдинням, Б.Энхбаяр нар гонгинохоос цаашгүй сууж байна. Тэд зөвхөн дүлж байна. Тэр дүлэлтийг нь ДӨЛ БОЛГООД, үнэхээр Оюу толгой дээр Монгол бахархах ёстой юм бол, тэр бахархлын үнэнийг, АМТЫГ С.Баярцогт шинээр дархалж тогтоох ёстой.
С.Баярцогт бас хэлж байна. Таван толгой бол эрх баригчдын идүүр уугуур болсоон гэж. Тэр үнэн. Нэн ялангуяа МАН-ын сүүлийн жилүүдийн бүх булхай, хулГай луйвар энэ орд дээр үүрлэсэн. Монголын бүх хулгайч улс төрчдийн мөр Таван толгой дээр яртайгаа байж байгаа. Таван толгойн талаар С.Баярцогт шинэ алхам хийгээсэй. Гарцаагүй хөдөлбөргүй Монголын эрх ашгийг хамгаалж юм хийгээсэй. Хамгаалсан З.Энхболд шоронд байнаа гээд С.Баярцогтыг буруутгах талд тавигсад дүүрэн дүүрэн байж байна. Таван толгойг тойрсон идлэг , “Бодь”-ийн 110 сая долларын тараалтыг л нэхэж, хариуцлага тооцож, хулгайчийг нээж илрүүлэх улс төрийн цэвэрлэгээг С.Баярцогт оройлж хийх ёстой. Тийм ч учраас хүчтэй, цомхон төрийг санал болгоно гэж хэлээд байгаа биз.
Аливаа ялагч баярлагсад, гомдогсодтой. С.Баярцогтын ялалтыг тойроод энэ нь ив ил байна. Ардын намын ЗАЛУУ МАН-чдад энэ ерөөс таалагдсангүй. Угаасаа таалах үндэсгүй. Тэднийг дарагч, С.Баярцогтыг ивээгч байгаа нь яаж таалагдах билээ. Одоо улс төр дээр Ерөнхийлөгч , АН дахь УИХ-ынхан С.Баярцогтоор манлайлуулаад цээжний бяртай байхаар төлөв харагдаж эхэллээ. Ардын намын залуусын 30 хүнтэй бүлэг ийм хүчтэй сөрөх нь тод байна. Тэд ажлаа мөн хийсээр. Б.Дэлгэрсайхан, Б.Батцэцэг гэдэг хоёр сайд бол ямар ч явуургүй болж эхэллээ. Б.Дэлгэрсайхан бол С.Баярцогтын бас нэгэн өвчөөрхөлтэй хэсэг. Б.Батцэцэг бол туйлбараа алджээ. Тэр эмэгтэй хэтэрхий өөртөө эрдэж, тэнэглэл гэхээр үйлдлүүд хийж байгаа нь хэвлэл мэдээллийнхэнд бүү хэл ард түмэнд огт таалагдахгүй болжээ.
Ардчилсан намын таван дэд дарга бол яг л хэмжиж байгаад адил тайрсан түвшний хүмүүс харагдана. Тэнд айхтар оюун санаалаг хүн ер харагдахгүй байна. Хулгай бол харин нэг их хийгээгүй хүмүүс харагдана. Тэд бол С.Баярцогтынхоо удирдлагад бүрэн хамаарах нь илт. Л.Мөнхбаясгалан зөвшөөрөх аргагүй гэж байсан бол зөвшөөрөхөөс аргагүй боллоо С.Баярцогтыг гэж зогсоно билээ. С.Баярцогт “Х.Баттулга бид хоёр буулт хийлцээд явчихна аа” гэдгийг дагаа л тийм юм болчихож байгаа юм. Юутай ч С.Баярцогт гэдэг хүн жил алхаад 60 хүрэх насандаа АН-ын генсек боллоо. Ардчилсан намыг ялуулах ганц зорилготой гэсэн. Болтугай. Тэгээсэй. Гэхдээ 66 суудал авбал ялалт ер болохгүй. 66 дээр ядаж хорин суудал нэмж авбал ялалт болох талтай. С.Баярцогтын өөдөөс Я.Содбаатар хараад сууна. Ялгаа их бий. С.Баярцогт бол цэвэрлэгдсэн, Я.Содбаатар бол булхайн “хуримтлалтайгаа” сууж байгаа. Энэ бол маш том ялгаа. Ардын намын 30-ын бүлэг бол Я.Содбаатарыгаа их цэвэрлэх ажил хийгээд байгаа. Цаашид бүр өргөн фронтоор цэвэрлэх юм байх. Сангийн яамны сахалтай хүнтэй нь. Ядахад Сангийн сайд Замын-Үүд дээр муу дээрээ муухай, муухай дээрээ улцангийн үлгэрээр томилгоо хийж байгаа юм. Ийм байхад, ингэж үргэлжлээд байвал С.Баярцогтын АН ялна л даа, ядаж л 66 суудал авах байх.
З.НОМУНТӨГӨЛДӨР





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Urgent 2026-05-07 10:53:25
AH odoo bayarcogttoigoo hamt syireh zamdaa orloo Sergei bn naming bayarcogt nuraah daalgavraa bielyylj bn eh ornoo hudaldsan buzar Amitan