УИХ дахь намын бүлгүүд хуралдах товтой ч Б.Цогтгэрэл гадаад томилолттой явна

Хуваалцах:
УИХ дахь намын бүлгүүд хуралдах товтой ч Б.Цогтгэрэл гадаад томилолттой явна

Даваа гараг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг товтой. Энэ дагуу УИХ дахь МАН, АН-ын бүлэг болон Хүн намын зөвлөл 10:00 цагаас хуралдана.

Харин өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт бүлгийн шинэ даргаа сонгох байсан ч ҮБХ-ны хурлаар намын дотоод томилгоо буюу Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нарыг сонгосны дараа бүлгийн даргын асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн саналын дагуу бүлгийн даргын асуудлыг хойшлуулсан юм. Мөн эх сурвалжийн мэдээллээр, бүлгийн дарга О.Цогтгэрэл гадаад томилолтоор явсан тул бүлгийн даргын асуудлыг хойшлуулсан байж магадгүй аж.

Тус нам Ерөнхий нарийн бичгийн дарга болон таван дэд даргаа сонгож эмхэрч байгаа ч өдгөө  намын дотоод томилгооноос бүлгийн даргын суудал л эзэнгүй буй юм.

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх