Нийслэлийн МАН-ын хороо өнөөдөр хуралдаж, Хотын даргад нэр дэвшигч албан ёсоор тодорно

Хуваалцах:
Нийслэлийн МАН-ын хороо өнөөдөр хуралдаж, Хотын даргад нэр дэвшигч албан ёсоор тодорно

Нийслэлийн МАН-ын хороо өнөөдөр 14:00 цагаас хуралдана. Тус хуралдаанаар Хотын даргад нэр дэвшигчийн нэрийг албан ёсоор тодруулах юм. Ташрамд, нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хаалттай хуралдаж, намын хорооны хурлыг товлосон. Энэ үеэр УЗ-өөс хотын даргад Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэхээр танилцуулсан гэх мэдээлэл бий. Ташрамд дурдахад, Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид 23 гишүүнтэй бөгөөд улс төрийн шийвдэр гаргадаг. Тэргүүлэгчдийн дэмжсэн нэрийг НИТХ-д оруулж, санал хураана. Хэрэв НИТХ-аас дэмжвэл нийслэлийн Засаг даргыг томилуулахаар Ерөнхий сайдад уламжилна. Ингээд Ерөнхий сайд батламжилснаар хотын даргыг томилох аж.

Эргэн сануулахад, нөөцийн махны нийлүүлэлттэй холбоотой асуудлын улмаас Н.Учрал Ерөнхий сайд энэ сарын 16-нд Хотын даргаар ажиллаж байсан Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Үүнээс хойш хотын шинэ даргыг томилох хүртэл Б.Мөнхбат Нийслэлийн Засаг даргын орлогчийн хувиар Хотын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа билээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх