УЛС ТӨР

НИТХ хууль зөрчсөн шийдвэр гаргаж Б.Пүрэвдагвыг Хотын даргаар сонгох уу?

Хуваалцах:
НИТХ хууль зөрчсөн шийдвэр гаргаж Б.Пүрэвдагвыг Хотын даргаар сонгох уу?

Өнөөдөр буюу тавдугаар сарын 26-нд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж, Нийслэлийн МАН-ын хорооноос нэр дэвшүүлсэн Б.Пүрэвдагвыг Хотын даргаар сонгох эсэх шийдвэрийг гаргах гэж байна. Хэрэв өнөөдрийн хуралдаанаар Б.Пүрэвдагвыг Хотын даргад дэмжвэл Ерөнхий сайд Н.Учралд уламжлан батламжилах юм.

 

Гэвч нэр дэвшигч Б.Пүрэвдагва нь Хотын даргаар ажиллах хуулийн шаардлага хангаагүй гэдэг нь эргэлзээ төрүүлээд байна. 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.3.2-т Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч "төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх" шаардлагыг заасан байдаг билээ. Гэтэл Б.Пүрэвдагва нь 11 жилийн хугацаанд МАН-д, 4 жил НИТХ-ын төлөөлөгч гэх улс төрийн албан тушаал хашиж байснаас төрийн албанд нэг ч удаа ажиллаагүй байна. Иймд өнөөдрийн НИТХ-ын хуралдаанаар хэрэв Б.Пүрэвдагвыг Хотын даргад дэмжвэл энэ нь хууль зөрчсөн үйлдэл болж магадгүй нөхцөл байдал үүсээд байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин 2026-05-26 10:29:17

Нам гэж бүлэг хахуульчин авилгачид эрх мэдэлд дуртай хүмүүсийн нэгдэл шийднэ шт…

Зочин
Сэтгэгдэл бичих