Эрдэнэс Тавантолгой хувьцаат компанийн 1072 хувьцаа болон түүнд хуваарилсан ногдол ашгийг нас барсан иргэдийн хууль ёсны өвлөгчдөд өвлүүлэх ажил зургаадугаар сарын 1-нээс эхлүүлнэ.
Хувьцаа авахын тулд эн тэргүүнд ямар алхам хийх вэ?
-158989 дугаарт нас барсан иргэний регистрийн дугаарыг кирилл том үсгээр бичиж илгээнэ. Ингэснээр тухайн өвлүүлэгчид хэдэн хувьцаа байгаа тухай мэдээллийг мэдэх боломжтой. Шаардлагатай бол ойр нотариат дээр очиж, нас барсан иргэний хувьцаа болон ногдол ашгийн мэдээллийг авч болн
-Захиргааны баримт бичгийг бүрдүүлнэ. Ингэхдээ сум эсвэл хорооныхоо Засаг даргаас нас барсан иргэний тодорхойлолт болон гэрчилгээг авна.
-Бүрдүүлсэн баримтуудаа аваад өв нээсэн газрынхаа нотариатч дээр очно. Монголын Нотариачдийн танхимаас өв залгамжлах гэрчилгээг баталгаажуулж, QR коджуулсан гэрчилгээг системдээ байршуулна. Энэ нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр цахимаар ирнэ.
-Хууль ёсны өвлөгчид үнэт цаасны дансаа баталгаажуулна. Энэ тухай мэдээллийг авахдаа биеэр ирэх шаардлагагүй. Emongolia системээр шалгана. Хэрэв дансгүй бол E-Mongolia-гаар дамжуулан брокерын компанид дансаа шууд нээлгээрэй.
-Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс хувьцаа болон ногдол ашгийг таны дансанд баталгаажуулж оруулна. Үүний дараа та өөрийн брокерын компанид хандан, ногдол ашгийн мөнгөө өөрийн арилжааны банкны данс руугаа шилжүүлэн авах боломжтой.
Ямар баримт бичиг бүрдүүлэх вэ?
-
Нас барагчийн нас барсны болон гэрлэлтийн лавлагаа, ямар нэгэн өмч хөрөнгөтэй эсэхтэй эсэх лавлагааг цахимаар авна.
-
Эмэгтэй хүний хувьд төрүүлсэн хүүхдийн лавлагаа болон төрөл садангийн лавлагаа зэрэг шаардлагатай мэдээллийг цахимаар авна. Улсын бүртгэлд 1988 оноос хойших мэдээлэл бүгд бий. Харин тус оноос өмнөх төрсний бүртэлийг лавлагааг отариатаас авна.
-
Баг хорооноос Засаг даргын тодорхойлолт өрхийн бүртгэлийн дэвтрийн хаяг гэсэн бичиг баримт бүрдүүлж нотариат дээр очиж өвлөх эрхийн бичиг авах боломжтой.