Нэг гэр бүлийн таван хүний амь аварсан З.Эмүжинг "Шударга журам" медалиар шагнав

Хуваалцах:
Нэг гэр бүлийн таван хүний амь аварсан З.Эмүжинг "Шударга журам" медалиар шагнав

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг гэр бүлийн таван хүний амь насыг аварсан Сүхбаатар дүүргийн “Эрдмийн хөтөч” цогцолбор сургуулийн 5б ангийн сурагч З.Эмүжин охинд "Шударга журам" гардууллаа.

Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өглөө найз Б.Ариунзаяа болон түүний гэр бүлийн амь насыг аварсан юм.  Шагнал гардуулах үеэр Сүхбаатар дүүргийн XYIII хорооны иргэн Д.Ган-Утас "Хоёр хүүхэд маань нэгдүгээр ангиасаа найзалж, нөхөрлөж байна. Ийм сайхан сэтгэлтэй, үерхэлдээ үнэнч хүүхэд олон байгаасай. Бидний амийг аварсан З.Эмүжиндээ, охиноо зөв хүмүүжүүлсэн аав, ээжид нь талархаад баршгүй. Үнэхээр их баярлаж байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх