О.Амгаланбаатар нарын 41 гишүүний өргөн мэдүүлсэн “Нэг эрийн гурван наадамтай болох“ хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлгийг хойшлууллаа

Хуваалцах:
О.Амгаланбаатар нарын 41 гишүүний өргөн мэдүүлсэн “Нэг эрийн гурван наадамтай болох“ хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлгийг хойшлууллаа

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийт есөн хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Тухайлбал, О.Амгаланбаатар нарын 41 гишүүнээс өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэх байв. Тус хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжээгүй юм.

Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан хүсэлтийн дагуу санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн тул дээрх хуулийн төслийн хэлэлцүүлгийг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Тодруулбал, хуулийн төсөлд Үндэсний их баяр наадмаар арав хоног амардаг байх заалтыг тусгаад буй юм.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх