О.Цогтгэрэл: Д.Батлут сайдад хариуцлага тооцохгүй бол Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хөндөнө

Хуваалцах:
О.Цогтгэрэл: Д.Батлут сайдад хариуцлага тооцохгүй бол Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хөндөнө

АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцууллаа.  АН-ын дарга О.Цогтгэрэл "УИХ-ын дарга нам бус, намын дарга бус байх тухай хууль хэлэлцэх эсэхийг нь УИХ дээр дэмжээд, ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт байгуулаад эхний хурлаа хийсэн. Хөрөнгө хураах хуультай холбоотой асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд хэлэлцэх асуудлын дараалалд оруулах хэрэгтэй гэх байр сууриа илэрхийлсээр ирсэн.  Мөн Батлан хамгаалахын сайдтай холбоотой асуудлыг хоёр долоо хоногийн өмнө АН-ын бүлгээс "хариуцлага тооц" гэх мэдэгдэл хүргүүлсэн. Тухайлбал, цэрэг амиа алдсан хэрэг удаа дараа гарч буй тул салбарын сайд Д.Батлутад улс төрийн хариуцлага хүлээлгэж, огцруулахыг Ерөнхий сайдаас шаардсан. 14 хоногийн хугацаанд шаардлагын хариуг өгөөгүй тул Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хөндөнө гэдгээ мэдэгдлээ. Хэрэв хариуцлага алдсан салбар, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн Д.Батлут сайдад хариуцлага тооцохгүй бол Ерөнхий сайдад өөрт нь хариуцлага тооцох асуудлыг тавих нь зүйтэй. Энэ хүрээнд намын дарга, бүлгийн дарга асуудлыг хариуцаж, шийдэл гаргаж ажиллана" гэв.

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх