ГИХГ 81 өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэжээ

Хуваалцах:
ГИХГ 81 өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэжээ

Гадаадын иргэн, харьяатын газар нь иргэн, албан хаагчаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д заасан шаардлагын дагуу хүлээн авч, шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж байна.

Өнгөрсөн тавдугаар сард байгууллага нийт 81 өргөдөл хүлээн авч, 72-ийг нь  шийдвэрлэв. Нийт өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 92.3 хувьтай, 34 өргөдөл хяналтад буюу шийдвэрлэх шатанд байна.

Үүнээс Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөс нэг талархал, долоон гомдол, хоёр санал шилжүүлснийг хүлээн авч, шийдвэрлэв.

Иргэд өргөдөл, гомдол гаргахдаа овог, нэр, оршин суугаа хаяг, цахим шуудангийн хаяг, утасны дугаар, огноо болон холбогдох мэдээллийг тодорхой, үнэн зөв ирүүлсэн байна. Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд уг хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно. Харин саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан шийдвэрлэнэ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх