МЭДЭЭ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна

Хуваалцах:
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна
Дэлхийн хэмжээнд газрын доройтол, цөлжилттэй тэмцэх бодлого, шийдвэрийг тодорхойлох энэхүү нэр хүндтэй хурлыг Монгол Улс эх орондоо зохион байгуулах нь байгаль орчны салбар дахь манай улсын манлайлал, оролцоог олон улсад таниулах чухал боломж болох юм.
 
Энэ хүрээнд өнөөдөр COP17 хурлын бэлтгэл ажлын явцтай газар дээр нь дахин танилцаж, холбогдох байгууллагуудын төлөөллөөс төлөвлөлт, салбар хоорондын уялдаа холбоо, ажлын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо.
 
Мөн хурлын бэлтгэлийг шат шатанд нь эрчимжүүлж, хариуцсан ажлуудын гүйцэтгэл, үр дүнд онцгой анхаарахыг үүрэг болгов.
 
Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд өндөр түвшинд илэрхийлэх энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулахын төлөө хамтрагч байгууллагуудын идэвх зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол туйлын чухал учир салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэн, хамтын ажиллагааг улам идэвхжүүлж ажиллахыг чиглэл болголоо.
 
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих