Б.Найдалаа: Цалин нэмнэ. Нэмэхийн тулд тооцож судлах, зөв тогтолцоонд оруулах шаардлага байна

Хуваалцах:
Б.Найдалаа: Цалин нэмнэ. Нэмэхийн тулд тооцож судлах, зөв тогтолцоонд оруулах шаардлага байна

Эрчим хүчний салбарынхан энэ сарын 30-наас ажил хаялт зарлаж байгаагаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Эрчим хүчний сайд Б.Найдалаа  "Эрчим хүчний салбар санхүүгийн хувьд тулгамдсан асуудалтай байгаа. Үр ашгийн асуудлаас болоод алдагдалтай, өртэй байна. Одоогоор цалин нэмэх тухай биш цалингаа тавих тухай ярьж байна. Бид үйлдвэрчний эвлэлтэй дахин уулзана.  

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Хороо(МҮЭХ)-той хамтраад зөвхөн цалингийн тухай асуудал биш хөдөлмөр аюулгүй байдлын тухай мөн цалингийн бүтцийг нь оновчтой болгох талаар хийх ажлууд бий. Зарчмын хувьд цалинг нэмнэ. Нэмэхийн тулд тооцож судлах, шударга болгох, зөв тогтолцоонд оруулах шаардлага байгаа юм.

Эрчим хүчний салбар бол төрийн алба биш. Хувьцаат компаниуд үйл ажиллагаануудаа явуулдаг салбар. Түүнээс Эрчим хүчний сайд цалин тогтоодог субъект биш. Харин салбараа, мэргэжилтнээ дэмжихийн тулд үйлдвэрчний эвлэлтэй хэлцэл хийж байгаа. Цаашид салбараа дэмжих үүднээс үйлдвэрчний эвлэл өөр өнцгөөс оролцоосой гэж хүсэж байгаа. Цаашид яриа хэлэлцээрийг үргэлжлүүлнэ" гэв. 

Түүнчлэн төслийн сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод явуулсан нь эрчим хүчний салбарт шинэ үзэгдэл болсон гэдгийг салбарын сайд онцлов. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
2Нүдний булай
0Пөөх