
Өндөр Гэгээн Занабазараас эхтэй "Хүрээ цам-Даншиг наадам 2026" Хүй долоон худагт хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Даншиг наадмын хүчит бөхийн барилдаанд улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй улс, аймаг, цэргийн цолтой алдар цуутай 256 бөх зодоглож буй.
Өчигдөр эхний гурван давааны барилдаан болсон ба өнөөдөр 15:00 цагаас хүчит бөхийн барилдааны дөрвийн даваагаар үргэлжилнэ. Даншиг наадмын түрүү бөх 30 сая, үзүүр бөх 20 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 14 сая, дунд шөвгийн бахчүүд тус бүр дөрвөн сая төгрөгийн бай шагнал гардана.


















































































© 2024, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. | www.tug.mn








