
Цаг уур, орчны шинжилгээний газраас үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ хүргэж байна. 2026 оны долоодугаар сарын 10-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас усжих Үүр, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Ерөө, зүүн хажуугийн Улз, Хангай нурууны арын Чулуут, Их Хянганы нуруунаас усжих Халх зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-15 см нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар Халх, Ховд, Хархираа зэрэг гол үерийн түвшинг 5-10 см давсан байна.




