Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна

Хуваалцах:
Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна

Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна. Насанд хүрэгчдийн ангилалд 106 багийн 848 харваач цэц мэргэнээ сорьж буй юм. Монголын үндэсний шагайн харвааны холбоо VI их хурлаа зохион байгуулж дүрэм, журмаа шинэчлэн баталсан бөгөөд энэ удаагийн наадмын харваа энэхүү шинэчилсэн дүрмийн дагуу зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

Баяр наадмын шагайн харвааг гурван насны ангиллаар зохион байгуулж, 160 багийн 1,280 харваач ур чадвараа сорин өрсөлдөж байна. Тухайлбал,

  • Монгол Улсын даяар дуурсагдах дархан мэргэн хоёр,
  • Монгол улсын үлэмж дархан мэргэн 46,
  • Монгол улсын дархан мэргэн 31,
  • Монгол улсын гарамгай мэргэн 42,
  • Монгол улсын хошой мэргэн 88,
  • Монгол улсын мэргэн 152,
  • Монгол улсын Харьшгүй мэргэн 67,
  • Монгол улсын Өсөх идэр мэргэн 24,
  • Аймгийн гоц мэргэн цолтой 369 харваач оролцож байна.  

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх