Хоёрын даваанд аймгийн арслан 162, аймгийн заан 50, аймгийн харцага 17, аймгийн начин 104 бөх барилдана

Хуваалцах:
Хоёрын даваанд аймгийн арслан 162, аймгийн заан 50, аймгийн харцага 17, аймгийн начин 104 бөх  барилдана

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн нэгийн давааг өчигдөр буюу долоодугаар сарын 10-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан.

Нэгийн даваанд улсын цолтой нийт 134 бөх нэг барилдаж, хоёр дархан аварга, гурван улсын аварга, долоон улсын арслан, таван улсын гарди, 16 улсын заан, 25 улсын харцага, 70 улсын начин цолтон хоёрын даваанд барилдана.

Харин аймгийн арслан 162, цэргийн арслан гурав, аймгийн заан 50, цэргийн арслан нэг, аймгийн харцага 17, аймгийн начин 104, цэргийн начин гурав, сумын заан 36, сумын начин цолтой хоёр бөх нэг давлаа. Харин цолгүй гурван залуу бөх нэг давлаа.  Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа өнөөдөр 13:00 цагаас эхэлнэ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх