Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагааг энэ жил анх удаа англи, япон, солонгос, хятад, орос хэлээр орчуулан дэлхийн даяар шууд хүргэлээ. Шууд дамжуулалтыг MNB World, YouTube суваг, FM радио болон хэвлэл мэдээллийн бусад сувгаар нэгэн зэрэг хүргэсэн бөгөөд Монголын түүх, өв соёл, үндэсний их баяр наадмыг олон улсын үзэгчдэд илүү хүртээмжтэйгээр танилцуулах боломжийг бүрдүүлсэн юм.
Мөн нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн төв талбай дахь томоохон дэлгэцээр Үндэсний их баяр наадмын нээлтийг шууд дамжуулан үзүүлж, жанжин Д.Сүхбаатарын талбайд тусгай дэлгэц байршуулан, хиймэл ногоон зүлэг бүхий задгай талбайг тохижуулан иргэд, жуулчдад нээлтийн ажиллагааг хамтдаа үзэх боломжийг анх удаа бүрдүүллээ.




















































































