МУГТ М.Анхцэцэг: Хүн ер нь дурсамжаараа л амьдардаг юм байна. Үрсдээ бахархаж ярих олон зүйл үлдээсэнд баярлалаа

Хуваалцах:
МУГТ М.Анхцэцэг: Хүн ер нь дурсамжаараа л амьдардаг юм байна. Үрсдээ бахархаж ярих олон зүйл үлдээсэнд баярлалаа

Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Даваадорж гавьяат тамирчин М.Анхцэцэгийг хүүтэйгээ Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамт наадам үзэхийг урьжээ. Энэ талаар МУГТ М.Анхцэцэг "“Хүүгээ гэртээ байлгаж байхаар орой хүн татарсан байх гээд наадмын талбай орсон юм. Гэтэл санаандгүй нээлт үзчихлээ. Аав нь олон удаа төрийн наадмын нээлтэд оролцож явсан юм шүү гээд хүүдээ тайлбарлаж өгөхдөө өнгөрсөндөө оччихсон юм шиг л гэгэлзэж үзлээ. Олон жил энэ талбайд бэлтгэлд гарч, олон сайхан хүнтэй мөр зэрэгцэн, энэ том тоглолтын нэг хэсэг нь болдог байжээ. Хүн ер нь дурсамжаараа л амьдардаг юм байна. Үрсдээ бахархаж ярих олон зүйл үлдээсэнд баярлалаа бас зөндөө их санаж байгаа шүү” гэжээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх