
Өвөрхангай аймгийн Хархорин сумаас Архангай аймгийн Цэцэрлэг хот хооронд дахь 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам(ЦДАШ)-д гэмтэл гарчээ. Тодруулбал, Архангай аймгийн Цэцэрлэг хотоос 20 км зайд Хужиртын адаг гэдэг газарт өчигдөр орой 19:38 цагт Өвөрхангай аймгийн Хархорин сум Архангай аймгийн төвийг холбосон ЦДАШ-ын намагтай газарт байрласан 347 тулгуур нь байгалийн давагдашгүй хүчин зүйл хүчтэй салхи, усан борооны үйлчлэлээр булгарч унасан гэмтэл гарсан.
Гэмтлийн улмаас Архангайн төв болон 18 сум суурин газрын хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүч түр тасалдаад байна.
Гэмтлийг арилгахаар ЦДҮС ТӨХК-ийн хамт олон засварын бригад шуурхай ажиллаж байна.


















































































© 2024, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. | www.tug.mn








