Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүллээ

Хуваалцах:
Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүллээ

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлээд буй. Тодруулбал, Чингэлтэй дүүрэгт 3815, Баянгол дүүрэгт 1185 өрхийг хийн халаалтад бүрэн шилжүүлсэн.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын хийн хангамж, удирдлагын газарт ажиллалаа. Тэрбээр “Хийн түлш хэрэглэж эхэлсэн 5000 өрх шинэ хэрэглээндээ бүрэн дассаны дараа дараагийн шатны өргөтгөл, нэвтрүүлэлтийн ажлыг хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотын хийн хангамж, удирдлагын газар олон улсын стандарт шаардлага хангасан, хийн найрлага тодорхойлох лабораторийн төхөөрөмжийг нэвтрүүлсэн. Энэ нь Монгол Улсын хэмжээнд анхдагч бөгөөд бүх төрлийн хийн найрлагыг нарийвчлан тодорхойлж байна” гэв.

Айл өрхүүдэд БНХАУ-ын “Haier”, “Hisense” компанид үйлдвэрлэсэн хийн зуухыг суурилуулж буй. Монгол инженерүүд бүтээсэн энэхүү зуух нь олон улсын NFPA стандартад нийцсэн, хий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, аюулгүй ажиллагааны дээд түвшний хамгаалалттай, ашиглахад хялбар, агаар чийгшүүлэгч усны тавцантай зэрэг давуу талтай юм. Төслийн хүрээнд хийн түлш борлуулах 25 цэг ажиллаж байгаа ба 2026 оны нэгээс  зургаан сарын 17-нийг хүргэл 11365 баллон эргэлтэд оруулж, 308.4 тонн хийн түлш борлуулжээ. 

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх