Постын ойр орчмын иргэд Е-Mongolia аппликейшнаар үнэ төлбөргүй нэвтэрнэ

Хуваалцах:
Постын ойр орчмын иргэд  Е-Mongolia аппликейшнаар үнэ төлбөргүй нэвтэрнэ

Авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлснийг тухайн орчимд амьдардаг иргэд эсэргүүцэн орж гарах бүрдээ мөнгө төлөх шаардлагатай боллоо хэмээн бухимдаж буй юм.

Тэгвэл автозам ашигласны төлбөр авах постын гадуур буй сум, дүүргийн иргэд Е-Mongolia аппликейшнаар нэвтэрч, цагаан жагсаалтад бүртгүүлээд тухайн төлбөр авах цэгээр үнэ төлбөргүй нэвтрэх юм байна.  Авто зам ашигласны төлбөрийг судалгаа шинжилгээний үндсэн дээр нэмсэн гэдгийг холбогдох албаныхан тайлбарлаж байна.

Тодруулбал,

  • Суудлын автомашин 5000 төгрөг
  • 12-24 хүртэлх суудалтай автобус 8000 төгрөг
  • 24-өөс дээш хүний суудалтай автобус 12000 төгрөг
  • Ачааны автомашинууд 10000-20000 төгрөг
  • Мотоцикл 2000 төгрөгийн автозам ашигласны төлбөр төлөх юм. 

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх