Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахал булчирхайн хэлбэрийнх тул хөл хорио тогтоох шаардлагагүй аж

Хуваалцах:
Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахал булчирхайн хэлбэрийнх тул хөл хорио тогтоох шаардлагагүй аж

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын баталгаажуулах шинжилгээний хариу эерэг гарч, тарваган тахлын хүний өвчлөл болохыг албан ёсоор баталгаажуулсан. Нян судлалын эцсийн шинжилгээгээр энэ тохиолдол нь тарваган тахлын булчирхайн хэлбэр болохыг тогтоожээ. Энэ хэлбэрийн тарваган тахлын өвчлөлийн үед олон нийтийг хамарсан хөл хорио тогтоох шаардлагагүй гэдгийг  Ховд аймгийн ЗӨСТ-ийн дарга Б.Баяржаргал мэдээлсэн байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх