ЭМЯ: “Моринга“ навчны нунтаг агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхааруулж байна

Хуваалцах:
ЭМЯ: “Моринга“ навчны нунтаг агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн  худалдан авахгүй байхыг анхааруулж байна
ЭМЯ-наас энэхүү сэрэмжлүүлгийг гаргалаа. Үүнд, ИНФОСАН-гийн мэдээлснээр дараах үйлдвэрлэгчийн цувралын дугаар бүхий морингагийн навчны нунтаг агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс сальмонелла нян илэрсэн тул АНУ-ын Хүнс эмийн агентлаг болон Өвчний Хяналт сэргийлэлтийн төвөөс эргүүлэн татаж байна.
 
ЭМЯ: “Моринга“ навчны нунтаг агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн  худалдан авахгүй байхыг анхааруулж байна
 
Уг эргүүлэн татсан Live it Up, Why Not Natural, Doctor's Pride, TNVitamins гэсэн дөрвөн брэндийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг Amazon, TikTok Shop, Shein, eBay зэрэг олон улсын онлайн худалдааны сувгаар зардаг бөгөөд 80 орчим улс, нутаг дэвсгэрт хэрэглэгчдэд худалдаалсан байна.
 
Иймд иргэд та бүхэн онлайнаар эдгээр үйлдвэрлэгчийн, тодорхой цувралын дугаартай бүтээгдэхүүнийг захиалан авахгүй байхыг анхааруулж байна.

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх