ЕБС-ийн I ангийн элсэлтийн цахим бүртгэлийг ирэх сарын 17-28-нд E-Mongolia системээр зохион байгуулна

Хуваалцах:
ЕБС-ийн I ангийн элсэлтийн цахим бүртгэлийг ирэх сарын 17-28-нд E-Mongolia системээр зохион байгуулна

2026-2027 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Улсын хэмжээнд 2026 оны наймдугаар сарын 17-ны өдрөөс  2026 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг дуустал E-Mongolia платформоор  дамжуулан зохион байгуулна.

Иргэд нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна.

Үүнд,

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх,
  • Хэрвээ хаягийн шилжилт хөдөлгөөн хийх бол шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 14-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх,
  •  2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн зургаан настай хүүхэд нэгдүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх