
Боловсролын ерөнхий газраас 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай холбоотойгоор өнөөдөр мэдээлэл өглөө. Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир “COP17 хурлыг манай улсад зохион байгуулахтай холбоотойгоор их сургууль, коллежийн сургалтын үйл ажиллагааг зохицуулахаар болсон. Тодруулбал, нэмэлт болон элсэлтийн үйл ажиллагааг наймдугаар сарын 17-ноос цахимаар явуулна. Мөн их сургуулийн хичээл сонголт 100 хувь цахимаар үргэлжилнэ.
Иймээс орон нутгаас ирж суралцах оюутнууд есдүгээр сарын 1-нээс өмнө Улаанбаатарт ирэх шаардлагагүй. Хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар, есдүгээр сарын 14-нөөс танхимаар эхэлнэ.Хичээл сургуулийн цахим зохицуулалт зөвхөн нийслэлийн төвийн зургаан дүүрэгт явна. Cop-17 бүсэд хамаарах нэр бүхий 72 сургууль, 60 цэцэрлэг есдүгээр сарын эхний 14 хоногт цахимаар хичээллэнэ" гэв.




