Шумуулаар дамжих халдварын эрсдэлийг тогтоохоор Хяргас, Увс, Ачит нуурт тандалт судалгаа хийж байна

Хуваалцах:
Шумуулаар дамжих халдварын эрсдэлийг тогтоохоор Хяргас, Увс, Ачит нуурт тандалт судалгаа хийж байна

ЗӨСҮТ-өөс шумуулаар дамжих халдварын тандалт судалгаа хийж байна. Тандалт судалгааны явцад зорилтот бүлгийн хүн амаас асуумж судалгаа авч, шумуулаар дамжих халдварын талаарх мэдлэг, хандлагыг үнэлэх, эрсдэлт бүлгийн хүн амаас цус, ийлдэс цуглуулан халдваржилтыг тогтоох зорилгоор шинжилгээ авч байна.

Орон нутгийн оршин суугчид болон аялагчдад зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэх зурагт хуудас, гарын авлага тараан мэдээлэл өгч ажиллажээ. Мөн Хяргас нуур, Увс нуур, Ачит нуур зэрэг газруудаас 1001 шумуул цуглуулаад байна.

Тандалт судалгаа 2026 оны наймдугаар сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжилж, Баян-Өлгий, Ховд аймгийн гол, нууруудад хийнэ гэж ЗӨСҮТ-өөс мэдээллээ. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх