
БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албаны мэдээгээр 2026 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн байдлаар БНСУ-д Монгол Улсын 60,989 иргэн оршин сууж байгаа талаар Сөүл дэх Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ. Эдгээрээс 26,874 эрэгтэй, 34,115 эмэгтэй байна.
Визийн ангилал тус бүрээр оршин суугаа иргэний тоо:
2026 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн байдлаар визийн хугацаа хэтрүүлсэн, бичиг баримтын зөрчилтэй оршин сууж буй Монгол Улсын 14,078 иргэн байгаа нь нийт иргэдийн 23.1 хувийг эзэлж байна.
Үүнээс:
2026 оны гуравдугаар сард 16,289 иргэн, дөрөвдүгээр сард 13,838, тавдугаар сард 12,574 иргэн, зургаадугаар сард 17,727 иргэн зорчсон бөгөөд он гарснаас хойш нийт 91,622 иргэн БНСУ-д зорчсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үед 87,075 иргэн зорчсонтой харьцуулахад 5.2 хувиар өссөн дүн аж.
2026 оны зургаадугаар сард 17,727 иргэн зорчсоноос визийн ангилал тус бүрээр зорчсон иргэдийн тоо:
Иргэд Та бүхэн БНСУ-д оршин суух хугацаагаа нягтлан шалгаж, хэтрүүлэхгүй байх, хууль тогтоомж, дүрмийг нь дагаж мөрдөх, аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлж, суугаа орны ёс заншилд хүндэтгэлтэй хандаж, хариуцлагатай аялахыг уриалж байна гэлээ.




