Долоодугаар сарын 29-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул /Босгийн гүүр/ , Тэрэлж, Сөгнөгөр, Хангай нурууны араас усжих Чулуут, өврийн Байдраг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 30-90 см нэмэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Тэрэлж, Туул /Лүн/, Сөгнөгөр, Байдраг /Бууцагаан сумын Баянбүрд баг/, Хөгшин Орхон, Хархираа /Тариалан сум/, зэрэг голууд үерийн түвшинг 5-50 см давсан байдалтай хүчтэй үерлэж байна.
Энэ сарын 30-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 65 см нэмэгдэж, үерийн түвшинг даван үерлэх төлөвтэй байна. Иймд дээрх гол болон гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.




