Ардчилсан Намын зарим гишүүн улс оронд үүсээд буй түлш шатахуун болон эдийн засгийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр Ч.Өнөрбаяр "Эрх баригчдын хүн нь солигдсон ч арга барил нь солигдохгүй байна. Иргэдийн сонгуулийн үр дүнг хуулийн аргаар хулгайлдаг буруу жишиг цаашдаа үргэлжлэх юм байна. Өчигдөр Ерөнхий сайдын захирамжаар Баян-Өлгий аймгийн Засаг даргыг хуулийн үндэслэлгүй огцрууллаа.
Бид энэ асуудлаар шүүхэд хандана. Жинхэнэ хариуцлага тооцох ёстой хүмүүс танай Засгийн газарт байна. Иргэдэд худал мэдээлэл өгөөд сууж байгаа сайд нар чинь бензин шатахууны үнэ нэмэгдэхгүй гэсэн хаана байна вэ, олон хоногийн нөөц байгаа гэсэн чинь хаана байна вэ. Энэ хүмүүстээ хэзээ хариуцлага тооцох вэ?
Өмнө нь яриад байсан том том авлига, хулгайн хэрэгтэйгээ хэрхэн тэмцэх вэ. Үүнд АН зүгээр байхгүй. Ерөнхий сайдын хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулна. Үүний дараа Ерөнхий сайдад улс төрийн хариуцлага тооцох асуудлыг ярина" гэв.




