Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд
1. Энхтөр овогтой Галбадрал
2. Дарьсүхбаатар овогтой Билгүүдэй
3. Саруулсайхан овогтой Цэнгүүн нар нэр дэвшихээр албан ёсоор бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэхээ өнөөдөр гардан авчээ.
Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн бүртгэлийг 2026 оны наймдугаар сарын 10-ны 10.00–17.00 цагийн хооронд зохион байгуулсан ба Ардчилсан залуучуудын холбооны шинэ Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөх нэр дэвшигчид тодорч, ээлжит Үндэсний чуулганы хүрээнд явах сонгуулийн үйл ажиллагаа дараагийн шатандаа шилжиж байна
Нэр дэвшигчид холбооны цаашдын бодлого, зорилго, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр өөрсдийн үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, хөгжлийн шийдлээ Үндэсний чуулганы төлөөлөгчдөд танилцуулж, Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө.