Шонхор барихаар явж байсан Арабын таван иргэн, монгол нэг орчуулагчийг саатуулжээ

Хуваалцах:
Шонхор барихаар явж байсан Арабын таван иргэн, монгол нэг орчуулагчийг саатуулжээ

Дундговь аймгийн Засаг даргаас 2026 онд соёлын зориулалтаар идлэг шонхор шувууг аймгийн хэмжээнд бариулахгүй гэсэн чиглэлийн дагуу энэ сарын 8-9-ний хооронд малчдаас ирсэн долоон дуудлага, мэдээллийн дагуу хэсгийн төлөөлөгч А.Дэчинцог, Хараат багийн Засаг дарга Г.Жаргалмаа нар Их бага цэгээн, Нүдэнгийн ухаа, Богтотын гол, Улаан нуур, Өндөр сүүж, Хадат ам, Адгийн шанд, Номт, Баруун гурав, Сүмийн дөрвөлж, Ар могой, Өвөр могой гэх газруудаар нийт 440 км явж шонхор барих таван  араб, нэг монгол орчуулагчийг саатуулж, автомашинд үзлэг хийжээ.

Шалгалтаар 30 гаруй тооны тагтаа байсныг илрүүлж, сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид хүлээлгэн өгч торгуулийн арга хэмжээг авч, барьсан тагтааг буцаан тавиулсан байна.

 
 
 

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх