Наймдугаар сарын 17-ноос Нарантуул, Дүнжингарав худалдааны төв рүү богино эргэлтээр үнэгүй автобус явуулна

Хуваалцах:
Наймдугаар сарын 17-ноос Нарантуул, Дүнжингарав худалдааны төв рүү богино эргэлтээр үнэгүй автобус явуулна

Цөлжилттэй тэмцэх олон улсын COP17 хурал энэ сарын 17-нд Улаанбаатар хотод эхэлнэ.  Энэхүү хуралд дэлхийн 196 орны зочин төлөөлөгч оролцох бөгөөд авто замын ачааллыг бууруулах үүднээс Дүнжингарав, Нарантуул захын автомашины зогсоолыг түр хугацаанд хааж, тус худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчлэх юм байна. 

Үнэ төлбөргүй автобус наймдугаар сарын 17-ны 06:00 цагаас  Офицеруудын ордон болон 120 мянгатаас Нарантуул, Дүнжингарав худалдааны төв чиглэлд явах маршруттай байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
1Нүдний булай
0Пөөх